Говь-Алтайн пауэрлифтингийн тэмцээнд 60 гаруй тамирчин оролцов
Чихэнд чимэгтэй
2022-12-12
Говь-Алтай аймгийн фитнес, пауэрлифтингийн нэгдсэн холбооноос санаачилсан "Алтай цом-2022" пауэрлифтингийн хэвтээ шахалтын нээлттэй тэмцээн энэ сарын 10-нд болж өнгөрлөө. Тус тэмцээнийг орон нутгийн фитнес клубууд хамтран зохион байгуулж, 60 гаруй тамирчин оролцсон бөгөөд Баян-Уул, Цогт, Алтай, Төгрөг сумд дахь дэвжээнүүд, Улаанбаатар хотоос хоёр фитнес клубийн тамирчид өрсөлджээ. Мөн энэ тэмцээнээр Пауэрлифтингийн спортын 2023 оны хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулсан байна. Тэмцээнийг багийн дүнгээр "Цоохор ирвэс" фитнес клуб тэргүүлж "Хантайшир-Гоо хүч" , "Залуус фитнес" клубүүд удаалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.