images

"Катар 2022": Хойд Солонгосын телевиз Өмнөд Солонгосын тоглолтыг үзүүлжээ 

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-12-12


      Катарт болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатанд Бразил-Өмнөд Солонгосын шигшээ багийн хийсэн тоглолтыг Хойд Солонгосын төв телевизээр үзүүлсэн тухай Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг өчигдөр мэдээлэв. Агентлаг ийн мэдээлэхдээ илүү тодорхой зүйл дурьдаагүй бөгөөд “бичлэгээр үзүүлсэн” гэдгийг тодотгоод, уг телевизээр гарсан тоглолтын эхлэл хэсгийн зургийг нийтэлсэн байна. Хоёр багийн тоглолт үндсэн цагтаа Бразилын багийн ялалтаар (4:1)  өндөрлөсөн юм.       

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.