images

Бөртэ хатны тухай дуулалт жүжгийг Австралийн Мельбурнд тоглож байна

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-12-12


     Чингис хааны их хатан Бөртэгийн тухай Казахстан, Австралийн уран бүтээлчдийн туурвисан дуулалт жүжгийг өнгөрөгч баасан гарагаас эхлэн Австралийн театрт тоглож эхэллээ. “BÖRTE- Empress of the World” буюу “Ертөнцийн эзэн хатан Бөртэ” хэмээх нэртэй энэ жүжгийг Казахстаны алдартай зохиолч Дулат Исабеков, хөгжмийг Австралийн хөгжмийн зохиолч Уоррен Хиллз бичжээ. Лондонд төвтэй “Eurasian Creative Guild” байгууллагаас Казахстаны Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Евразийн соёл урлагийн наадам” хэмээх өргөн хүрээтэй арга хэмжээний гол хэсэг нь энэ юм. Уг жүжгийн гол дүрд Австралийн дуучин Бэкки О’Коннор, Изобэль Килмартин тоглож, залуучуудын найрал дууны “Young World Choir” хамтлаг дуулах аж. Жүжгийг Мельбурн хотын “Arcadia House” театрт ирэх 16-ны өдөр хүртэл тоглоно. Мөн ирэх жил Их Британи, АНУ-д аялан тоглохоор төлөвлөсөн байна.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.