images

Монголч эрдэмтэн Кимүра Аяако ерөнхийлөгчид сурах бичиг бэлэглэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-12


   Японы монголч эрдэмтэн Кимүра Аяако япончуудад зориулан бүтээсэн “Монгол хэлийг хялбар сурах нь” номоо Токиод суугаа Монголын Элчин сайд Б.Баярсайханд гардуулахын хамт мөн хоёр хувийг ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дамжуулан өгөхийг хүссэн байна. Манай улс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан ёсны харилцаанд монгол бичиг хэрэглэж байгаа билээ. Тэгвэл зохиогчийн уг сурах бичиг монгол бичиг, кирилл үсгийг хослуулснаараа онцлог аж. Кимүра Ааяко нь Токиогийн Гадаад хэлний их сургууль, МУИС, Токиогийн их сургуульд монгол хэл сурч, эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд Монголд олон жил амьдарч монгол цамын судалгаа хийсэн юм. Тэрбээр өдгөө Токиогийн их сургуульд монгол хэл, Монгол улсын ардчиллын түүхийн хичээл зааж байна.

Эх сурвалж: Япон дахь Монголын Элчин сайдын яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.