images

Өмнөд Солонгосын “Veiled Musician” нэвтрүүлгийг Монголд хийнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-12


   Өмнөд Солонгосын SBS телевизийн “Veiled Musician” шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар боллоо. Нэвтрүүлэгт оролцох 14-өөс дээш настай, поп, хип хоп, R&B, баллад урсгалаар дуулдаг хүмүүсийг энэ сарын 20 хүртэл бүртгэж байна. Энэ жил анх удаа Азийн 13 оронд зэрэг гаргах гэж буй тус нэвтрүүлгийн Өмнөд Солонгост хийх сүүлийн дугаарт улс бүрийн эхний гурван байрыг эзэлсэн оролцогчид өрсөлдөнө. Азийн ялагчийг шалгаруулах нэвтрүүлэгт оролцох үндэсний ялагчдын бүх зардлыг МҮОНТ хариуцах юм. Монгол, Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез улсад анх удаа зохион байгуулах гэж буй энэ төслөө SBS телевиз "Global Project" гэж нэрлээд байна. Царай зүс, бие хааг нь огт харахгүйгээр зөвхөн дуу хоолойг нь сонсож шилдэг дуучныг тодруулдаг энэ нэвтрүүлгийг өмнө нь Өмнөд Солонгост хоёр удаа хийсэн бөгөөд энэ удаа “Spotify” компанитай хамтран зохион байгуулахаар болсон байна. Мөн нэвтрүүлгийн сүүлийн шатны өрсөлдөөнийг энэ оны дараагийн хагаст телевизээр гаргахаар төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.