images

МУИС-ийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-13


    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар “Оюутан элсүүлэх журам”-д өөрчлөлт оруулснаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авч, их, дээд сургуулиуд намар, хаварт хоёр удаа оюутан элсүүлэхээр болгосон билээ. Тиймээс Монгол Улсын Их Сургууль 12 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд бакалаврын өдрийн хөтөлбөрийн хаврын улирлын элсэлтийн бүртгэлээ нээв. Тус сургуульд бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвийн хүчинтэй батламж эсвэл энэ сарын 16-19-нд болох Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн байх ёстой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.