images

“Хөхөө” киноны жүжигчид шагналаа гардаж авав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-13


     Найруулагч Ж.Жанчивдоржийн “Хөхөө” уран сайхны кино ОХУ-д болсон "Киношок" 31 дэх удаагийн кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн билээ. Наадмын шалгаруулалт есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 2-ныг хүртэл болж, киноны уран бүтээлчид энэ сарын 11-ний өдөр шагналаа гардан авсан байна“Шилдэг кино”-гоор  "Хөхөө" уран сайхны кино шалгарч, "Шилдэг эрэгтэй дүр"-ээр МУСТА Ц.Цэрэнболд, "Шилдэг эмэгтэй дүр"-ээр Т.Борхүү, "Шилдэг найруулагч”-аар Ж. Жамъянсүрэн нар тус тус шалгарчээ. “Хөхөө” кино 2020 онд 12 дахь удаагийн “Улаанбаатар" олон улсын кино наадмын "Шилдэг монгол кино" болон "Шилдэг найруулагч" шагналыг хүртэж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.