“HU” хамтлаг Европ дахь аялан тоглолтоо өндөрлөв
Чихэнд чимэгтэй
2022-12-13
“HU” хамтлаг Европын орнуудаар аялан тоглолтоо хийхийн хамт тухайн оронд суугаа Монгол улсын Элчин сайдын яамнаа “Аянгын нүргээн” хэмээх шинэ цомгоо танилцуулж буй. Тэгвэл энэ удаагийн аяллын сүүлчийн тоглолт өнгөрсөн баасан гарагт Лондон хотын “Round House” концертын танхимд болсон бөгөөд тэд Лондон дахь Монголын Элчин сайдын яаманд шинэ цомгоо танилцуулсан байна. Хамтлаг үүний өмнө 12 дугаар сарын 2-нд Бельги улсад суугаа ЭСЯ-д цомгоо танилцуулж байсан юм. Тэд энэ удаагийн аялан тоглолтоо 10 дугаар сарын 24-нд Норвегийн Осло хотод эхэлж хоёр сар шахмын хугацаанд 14 улсын 32 хотод тоглосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.