images

“Трио” киног Австралид гаргаж, орлогыг дауны холбоонд хандивлана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-13


     Баруун Австралийн Перт хотын 700 хүний суудалтай “Burswood” задгай кино театрт ирэх оны 1 дүгээр сарын 22-нд  Монголын “Трио” киног гаргахаар болжээ. Киноны орлогыг Монголын дауны холбоо, Австралийн дауны холбоонд тэнцүү хуваан хандивлах юм байна. Тус кино Ази, Европ, Хойд, Өмнөд Америк, Африкийн олон оронд гараад байгаа юм. Дауны хам шинжтэй хүүхэд гол дүрд нь анх удаа тоглосон, найруулагч Д.Баттөмөрийн бүтээл “Трио” бол Варшавын олон улсын кино наадамд урилгаар очиж танилцуулсан Монголын анхны кино юм. Мөн энэ кино Монгол, Тайланд, АНУ, Польш, Эстони, Канад зургаан улсын кино наадмаас шилдэг кино, продюсер, зураглаач, найруулагч, үзэгчдийн таашаал хүртсэн кино зэрэг зургаан шагнал хүртсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сард Тайландын кино фестивалийн “Шилдэг кино”-гоор шалгарч алтан цом хүртсэнээс гадна ирэх 3 дугаар сард Канадын Монреалийн кино наадмаас “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртэхээр болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.