images

“Huawei” компани шинэ нөүтбүүк танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-20


   Хятадын “Huawei” компани даваа гарагт Сычуань мужийн Чэндү хотноо өөрсдийн хөгжүүлсэн “HarmonyOS” үйлдлийн системтэй “Huawei MateBook Pro”, “MateBook Fold Ultimate Design” загварын хоёр шинэ нөүтбүүкээ танилцууллаа. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Юу Чэньдон “HarmonyOS" үйлдлийн системтэй компьютер нь програм, техник хангамж, төхөөрөмж, үүлэн технологийг нэгтгэж энэ салбарыг сууриар нь шинэчилнэ” гэв. Энэ үйлдлийн систем нь гар утас болон дэлгэцийн экосистемийг нэгтгэсэн бөгөөд энэ нь зардлыг бууруулах, хөгжүүлэгчдэд тулгардаг саад бэрхшээлийг багасгах зорилготой юм байна. Мөн ирээдүйд дэлхийн гурав дахь том компьютерийн үйлдлийн систем болно хэмээн таамаглаж байгаа аж. Шинэ систем одоогоор 1100 гаруй аппликэйшнийг дэмжих бөгөөд энэ оны эцэс гэхэд 2000-д хүргэхээр төлөвлөжээ. “Huawei” компани өнгөрсөн онд 862.1 тэрбум юанийн борлуулалтын ашиг олсон нь өмнөх жилийнхээс нь 704.2 тэрбум юаниар өссөн үзүүлэлт гэнэ. 

Эх сурвалж: "Шиньхуа" агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.