Монголын жааз хөгжимчид Австралид аялан тоглолт хийнэ
Чихэнд чимэгтэй
2022-12-13
Монгол, Австрали хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын "The Mongolian All Stars" жааз хамтлагийн уран бүтээлчид 12 дугаар сарын 18-наас 1 дүгээр сарын 2-ны хооронд Австрали улсад аялан тоглолт хийхээр боллоо. Тэд Канберра, Мельбурн, Сидней, Госфорд хотын жааз клубуудэд тоглох юм. Мөн Ньюкасл хотноо болох Австралийн жааз хөгжмийн 76 дахь удаагийн чуулганд оролцоно. Энэ аялан тоглолтыг Монгол улсын Соёлын элч Жон Лантри санаачилсан аж. Тэрбээр 2020 оны 6 дугаар сард Монгол улсын соёлын элч болсон бөгөөд Австрали улсаас Монгол улсад суусан анхны суурин Элчин сайдаар 2015-2019 онд ажиллаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.