images

Ачит нуурын зургийг сансрын станцаас авчээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-12-13


    “Өнөөдрийн зураг” хэмээн өдөр бүр нэг зураг нийтлэн товч тайлбарладаг АНУ-ын Сансар судлалын агентлагийн “NASA Earth Observatory” сайт өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Увс аймгийн Ачит нуурын зургийг нийтэлжээ. Сансраас авсан энэ зургийн тайлбарт “Энэ нутгийн ихэнх хэсгийг цас бүрхсэн байна. Том голын эрэг дагуу модтой газрууд харлаж харагдана. Мөн нуурын доод биед харлаж харагдах нь уг нуурт цутгадаг хоёр голын бэлчир юм. Эндэх нутагт хүн ам маш тархай суурьшсан тул хот тосгон үзэгдэхгүй, шороон зам тэмдэг төдий харагдана. Зурагт гарсан ганц суурьшил газар нь Ховд баг боловч цасан дунд маш бүдэг бадаг” гэхчлэн бичсэн байна. Энэ зургийг 2022 оны хоёрдугаар сарын 7-нд Олон улсын сансрын станцаас авчээ. Ачит нуур бол Увс, Баян-Өлгий аймгийн нутгийг дамнан оршдог 297 км² талбай бүхий томоохон цэнгэг уст нуур юм.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.