images

Э.Ариунтамир Монголын рекордыг Мельбурнд шинэчиллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-13


     Австралийн Мельбурн хотноо энэ сарын 13-18-ны хооронд болох 16 дахь удаагийн усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцож байна. Өнөөдөр 08:30 цагт ОУХМ Э.Ариунтамир 100 метр араар даллах сэлэлтийн тэмцээнд оролцон 1.09.48 минут сэлж Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр 12 дугаар сарын 15-нд 50 метрийн араар даллах сэлэлтийн тэмцээнд оролцоно. Маргааш ОУХМ Б.Энххүслэн, Б.Энхтамир нар 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.