images

Монголд цахим шилжилтийн дэд бүтцийн суурийг сайн тавьсан хэмээн Дэлхийн банк дүгнэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-13


     Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчидийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд  2015 оноос өнөөг хүртэл хэрэгжүүлсэн "Ухаалаг засаг" төслийн үр дүнг хэлэлцэж, цахим шилжилтийн дэд бүтцийн суурийг сайн тавьсан хэмээн дүгнэжээ. Улмаар энэ төслийн дараагийн шатыг ирэх оноос 2027 он хүртэлх ххугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлж, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэхээр болжээ. Мөн Монголын тал ирэх оноос Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнээр суралцах болон суралцаж буй залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, гэрчилгээжүүлэх, жижиг, дунд бизнесүүдийн экспортыг дэмжих, олон улсын худалдааны үйл ажиллагааг цахимжуулж, хялбаршуулах тал дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа Н.Учрал сайд уламжилсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.