images

Ооносатод ёкозүна цол олголоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-29


   Японы сүмо бөхийн холбоо өчигдөр хуралдаж гурав, тавдугаар сарын башёд дараалан түрүүлсэн оозэки Ооносатод ёкозүна цол олгохоор боллоо. Өдгөө 24 настай Ооносато ийнхүү мэргэжлийн сүмогийн 75 дахь ёкозүна, 2017 оноос хойш төрж буй анхны япон ёкозүна болж байна. Ибараки мужийн Ами хот дахь Нишоносэки дэвжээнд болсон цолны ёслолын үеэр тэрбээр “Мэргэжлийн сүмод орж ирсэн цагаасаа эхлэн ёкозүна цолны тухай үргэлж бодож, түүнд хүрэхийн төлөө тууштай зорьсон. Зорьсондоо хүрсэндээ баяртай байна. Энэ цагаас эхлээд миний хийх алхам бүр чухал боллоо” гэжээ. Ооносато 2023 оны тавдугаар сард мэргэжлийн сүмод орохдоо шууд макүшита зиндааны 10-аас барилдсан юм. Улмаар оозэки цолд хамгийн хурдан хүрсэн бөх болсноос гадна дээд зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүлсэн нь энэ билээ. 1994 онд Таканохана 22 настайдаа сүмогийн дээд цолд хүрснээс хойш 20 нас хүрээд удалгүй ёкозүна болсон анхны япон бөх нь Ооносато болж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.