images

"Хүслийн хад" цогцолбор товлосон хугацаандаа баригдаж дуусчээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-06-02


   Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд өнгөрсөн оноос баригдсан "Хүслийн хад" цогцолборын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оруулахад бэлэн болсныг тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Аялал жуулчлалын улиралд монголчуудын олноор очдог уг газарт өмнө нь хүн унаж бэртэх эрсдэл гардаг байжээ. Иймд хад орчмын чулуурхаг хөрсийг доргиурт алхаар ухаж, явган гүүр болон замын суурь цутгах, амрах талбай, саравч угсрах, шат довжоо хийх, хөвдөг тавцан угсарч завины зогсоол байгуулах зэрэг ажлыг орон нутгийн “Жавхлант Хүслэн” компани гүйцэтгэхээр шалгарч байв. Улмаар улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ цогцолборыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар товлосон билээ. Сонирхуулахад, Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос нуур луу түрж орсон уг хадан хошууг нутгийн иргэд Сомоо сэрдэг хэмээн нэрлэдэг байжээ. Улмаар Хөвсгөл нууранд очсон хүмүүс хүслээ шивнэн, ажил үйлсээ даатган залбирдаг болсноор Хүслийн хад хэмээн нэрийдсэн түүхтэй. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.