images

Солонгос эмч Ким Монголд 200-гаад удаа иржээ

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2022-12-14


     БНСУ-ын “Намянжү Хьюндай” эмнэлэг Монгол улсын Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй санамж бичиг байгуулж, ковидийн улмаас түр тасалдаад байсан эрүүл мэндийн сайн дурын үйл ажиллагааг манай улсад сэргээн хэрэгжүүлэхээр боллоо. Эмнэлгийн захирал Ким Бу Соб саяхан манай улсад айлчилж, санамж бичигт гарын үсэг зурснаар монгол эмнэлгийн ажилтнуудыг Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх, мэс заслын сургалтанд хамруулах, эрдэм шинжилгээний семинар зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон байна. Ким Бу Соб захирал 2009 оноос хойш нийт 200 орчим удаа манай улсад айлчилж мэргэжлийн лекц унших, сургалт явуулах, мэс ажилбар хийх зэргээр тус эмнэлэгтэй олон жил хамтарч иржээ. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 1960 онд байгуулагдсан, 646 ортой, 730 эмнэлгийн ажилтантай бөгөөд манай улсад хамгийн томд орох гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний байгууллага юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ГССҮТ-ийн захирал Г.Эрдэнэцэцэг "Өнгөрсөн хугацаанд манай улсын эрүүл мэндийн салбарт оруулсан үйлсэд талархаж байна" гээд, цар тахлын улмаас тасалдаад байсан хоёр байгууллагын харилцаа дахин сэргэж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.