"United Airlines" компанийн менежер монгол эмээгийнхээ талаар юу гэж өгүүлэв?
Чихэнд чимэгтэй
2025-06-02
АНУ-ын агаарын тээвэрлэгч “United Airlines” компани тавдугаар сарын эхний өдөр Монгол улс руу анхны нислэгээ үйлдсэн билээ. Ийнхүү Японы Токио хотоор дамжин энэ чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байгаа юм. Энэ явдалтай холбоотойгоор тус компанийн Дижитал технологийн төслийн менежер Т.Грэйс цахим хуудсаараа нэгэн сонирхолтой зүйлийг мэдээллээ. Уг мэдээллээр бол түүний эмээ АНУ-д циркийн жүжигчнээр ажиллаж байсан монгол эмэгтэй ажээ. Ажиллаж буй компани нь Монгол улс руу нислэг үйлдэж эхэлснээр эмээгийнхээ нутагт аялахад хялбар болсныг Т.Грэйс хэлсэн байна. Мөн Монголд очингуутаа хамгийн түрүүнд монгол хоол идэхийг хүсэж буйгаа тэрбээр хуваалцжээ. Түүний эмээ Дархан хотын уугуул, циркийн жүжигчин Батцэнгэл бөгөөд Чикаго орчмын монголчуудын хамтран зохион байгуулдаг арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан аж. Батцэнгэл "United Airlines" компанийн онгоцоор байнга нисдэг байсан төдийгүй нийтдээ нэг сая миль зорчсон онцгой үйлчлүүлэгч байсан талаар тус компанид онгоцны үйлчлэгчээр ажилладаг монгол эмэгтэй Б.Цэрэнбат дурссан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.