images

Монголд анх удаа адууны төрөлжсөн эмнэлэг нээгдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-14


     “Морьтон” малын эмнэлэг үйл ажиллагаагаа төрөлжүүлэн адууны эмнэлгийн тусгай байр барьж ашиглалтанд оруулжээ. Малын их эмч А.Наранбаатарын үүсгэн байгуулсан тус эмнэлэг 2019 оноос эхлэн хурдан морины хөлний яс хадах мэс ажилбарыг хийж байсан юм. Эмнэлэг шинэ байрандаа мэс заслын болон үзлэгийн өрөө, хүнд өвчтэй адууны жүчээ, малын эмийн сан, адуу хүлээн авах болон салхилуулах хашаа зэргийг нэг дор байгуулжээ. Уг эмнэлэгт азарганы үрийн идэвхжилийг тодорхойлох, хурдан морины хөлний үе болон ясны гэмтлийг дүрс оношлогооны аппаратаар оношилж эмчлэх үйлчилгээ үзүүлэх аж. Мөн адууны хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой, ходоод зэргийн өвчлөлийг дурангаар оношилж, залгиурын сөхүүр мөгөөрсний гажиг засах, хэвлийн хөндийг нээх зэрэг томоохон мэс ажилбаруудыг амжилттай хийж байгаа гэнэ. Энэ эмнэлэг Хүй долоон худаг, "Наадам" цогцолборын зүүн хойно байрладаг бөгөөд Монголдоо анхдагч адууны төрөлжсөн эмнэлэг болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.