images

Баян-Өлгий-Алматы чиглэлд автобус явна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-14


     Казахстан улсын "Шыгыс транс" болон манай улсын "Цэнгэл транс" компаниуд хамтран энэ сарын 17-ны өдрөөс Өлгий-Алматы чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Автобус долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт хоёр талаас Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Казахстан улсын Алматы хотоос зэрэг гарах аж. Тухайн чиглэлийн автобусаар Казахстан улсын Өскемен, Талдыкорган хотод ч очих боломжтой гэнэ. Өмнө нь дээрх чиглэлд хувь хүмүүс таксины үйлчилгээ үзүүлж байсан бол одоо хоёр улсын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр том оврын автобус явах болж байна. Иргэд зорчих тасалбараа Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвөөс авах ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.