images

“Michel & Amazonka”  дөрөвдүгээр байранд шалгарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-14


     Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 7-ноос 12-ны хооронд “Тайланд торго" олон улсын загварын долоо хоног болсон билээ. Уг арга хэмжээнд 60 гаруй улсын загвар зохион бүтээгчид оролцсоноос Монголын “Michel & Amazonka” брэнд тайланд торгоор урласан үндэсний болон орчин үеийн хувцасны загвараар өрсөлдөж, дөрөвдүгээр байранд шалгарчээ. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагчаар Хятад-Малайзын дизайнер Жимми Чү ажиллаж, арга хэмжээг дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Fashion TV” олон улсын загварын телевиз шууд дамжуулсан байна. “Michel & Amazonka”-гийн урласан “Чингис хаан” брэндийн загварыг энэ оны Тайландын тэргүүн дэд мисс Наттая Хади өмсөж олон нийтэд танилцуулсан байна. Загварын долоо хоногийн үеэр Тайландын “King Power” дэлгүүрт манай улсын “АПУ” компани өөрсдийн бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн бөгөөд “Чингис хаан”, “Eden” зэрэг нэрийн бүтээгдэхүүнээ сурталчилсан байна. “Netflix” компанийн “Midnight Asia” цуврал дээр гардаг Тайландын алдартай эмэгтэй бартендер Тамарин “Махам” Күүпер коктейль хийж “Чингис Хаан” архийг сурталчилжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.