images

Илон Маск дэлхийн хамгийн баян хүн байхаа болив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-14


     "Forbes" сэтгүүл дэлхийн хамгийн баян хүнээр “Louis Vuitton” компанийн гүйцэтгэх захирал Бернар Арног өчигдөр нэрлэжээ. Арно болон түүний гэр бүл 188 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр “SpaceX” болон “Tesla”-гийн эзэн Илон Маскийг ардаа орхиж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Хөрөнгө нь 200 тэрбумыг даваад байхдаа "Twitter" компанийг 44 тэрбумаар худалдан авсан И.Маскийн "Tesla" компанийн хувьцаа өнгөрөгч даваа гарагт 4%-иар унаснаар хөрөнгө нь даруй 4.5 тэрбумаар буурсан бөгөөд энэ түүнийг уг жагсаалтын хоёрдугаар байр руу ухрахад шууд нөлөөлсөн аж. Дэлхийн тэргүүн баяуудын эгнээнд яг одоогийн байдлаар И.Маскийн араас Энэтхэгийн Готэм Адани 134.6 тэрбум, "Amazon"- ы үүсгэн байгуулагч Жефф Бэзос 115.7 тэрбум, "Microsoft"-ын Билл Гэйтс 106.9 тэрбумын хөрөнгөөр жагсаж байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.