images

“Tony Awards” шагналыг Өмнөд Солонгосын мюзикл анх удаа хүртлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-10


   Өмнөд Солонгосын "Maybe Happy Ending" мюзикл Нью-Йорк хотноо болсон 78 дахь удаагийн “Tony Awards” шагнал гардуулах ёслолоос “Best Musical” шагнал хүртлээ. Өмнөд Солонгосоос анх удаа хүртэж буй энэ шагналыг хөгжмөөр бол “Грэмми”, дэлгэцийн бүтээлээр бол “Oскар”, телевизийн уран бүтээлээр бол “Эмми" шагналтай жишдэг. Зохиолч Пак Чун-Хью, хөгжмийн зохиолч Уилл Аронсон нарын хамтран бүтээсэн энэ мюзикл нийт 10 шагналд нэр дэвшиж “Best Direction”, “Best Book”, “Best Original Score”, “Best Performance by an Actor in a Leading Role”, “Best Scenic Design” төрөлд мөн түрүүлсэн юм. Энэ мюзиклийг “Broadway” театрт өнгөрсөн оны 11 дүгээр сард тогложээ. Түүнээс өмнө 2016 онд анх Сөүлд тоглосон нь олны дунд ихээхэн алдаршиж Өмнөд Солонгост дахин хэд хэдэн удаа тайзнаа тавьжээ. Тус мюзикл мөн өнгөрөгч тавдугаар сард “New York Drama Critics' Circle” шагнал гардуулах ёслолоос “Best Musical”, “Drama League Awards” ёслолоос “Outstanding Production”, “Outstanding Direction” шагнал хүртсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.