images

10 баримт: Монита

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2022-12-14


1. Шинэ жилийг угтан 12 дугаар сарын дундуураас эхлэн байгууллага, хамт олон, ах дүү нар, гэр бүлийн хүрээнд зохиодог бэлэг солилцох тоглоом хилийн чанадаас Монголд 2000-аад оны эхээр нэвтэрчээ. 

2. АНУ, Их Британид энэ тоглоомыг ихэвчлэн “Secret Santa” буюу “Нууц Санта” гэдэг бол ОХУ-д мөн “Тайный Санта” гэж нэрлэдэг байна.

3. Мөн дээрхтэй ижил нийтлэг “Kris Kringle” хэмээх нэр АНУ-аас гадна Канад, Австрали, Ирландад түгээмэл.

4. “Kris Kringle” гэдэг нь бяцхан Есүс гэсэн утгатай герман хэлний Christkind гэдэг үгнээс үүсчээ.

5. Бразилд энэ тоглоомыг “Amigo Secreto” буюу “Нууц найз” гэдэг бол Испани болон испани хэлт Латин Америкт “Amigo Invisible” буюу “Үл үзэгдэгч найз” гэдэг байна.

6. Монита хэмээх нэр нь Филиппинд хэрэглэгддэг бөгөөд тэнд бэлэг өгөх эрэгтэйчүүдийг монито, эмэгтэйчүүдийг монита хэмээн нэрлэдэг. Филиппинд монитагийнхаа нэрийг ил болгон зарлахдаа “I Love You Monita” гэдэг дууг заавал дуулдаг уламжлалтай.  

7. Тоглоомын чухам филиппин нэр Монголд яагаад дэлгэрсэн нь тодорхойгүй. 

8. АНУ, Европын орнуудад энэ тоглоомын өөр өөр дүрэмтэй хэд хэдэн хувилбар байдаг. 

9. ОХУ-д “Тайный Санта” хэмээх инээдмийн уран сайхны кино бүтээсэн нь өнгөрөгч 8-ны өдөр нээлтээ хийжээ. 

10. Интернэтэд монита тоглуулах аппликэйшн хэдэн арваараа бий.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.