images

“Hi-Five” кино энэ сард Монголын кино театруудаар гарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-13


  Өмнөд Солонгосын кино театруудаар тавдугаар сарын 30-нд гарч эхэлсэн Hi-Five” кино энэ сард Монгол, Япон, Филиппинд гарахаар боллоо. Тус кино дэлгэцнээ гарсан цагаасаа хойш дотооддоо тасалбар борлуулалтаараа тэргүүлж байгаа юм. “Дурсамж 1988” олон ангит киноны жүжигчин Ра Ми-Ран тус киноны нэг гол дүрийг бүтээсэн юм. Найруулагч Кан Хюн-Чолын “Hi-Five” киноны гол дүрийн таван баатар тус бүр сүпер хүчтэй бөгөөд өнгөлөг хотын амьдралыг харуулснаараа үзэгчдийн харааг ихээр булааж байгаа аж. Одоогоор энэ кино Камбож, Сингапур, Малайз, Тайланд, Индонези, Вьетнамын кино театруудаар гарч байна. Харин энэ сарын 19-нд Хонконг, 20-нд Хойд Америк, Тайваньд нээх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.