images

Монгол хурандаа бүсгүй БНСУ-ын Батлан хамгаалахын институтыг дүүргэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-15


     Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Япон, Солонгос, Хятад, АНУ-ын цэргийн сургуулиудад амжилттай суралцаж байгаа билээ. Тэдний нэг хурандаа Х.Эрдэнэчимэг БНСУ-ын Батлан хамгаалахын сургуулийн хэлний институтыг дүүргэж, энэ сарын 13-ны өдөр дипломоо гардан авчээ. Тус институтын захирал төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ үе үеийн монгол офицерууд манлайлагч байдгийг дурдаж, илүү их амжилт үзүүлж суралцахыг захижээ. Х.Эрдэнэчимэг үргэлжлүүлэн тус сургуулийн Аюулгүй байдлын дамжаанд суралцах аж. Тэрбээр Монгол улсын ҮБХИС-ийн анхны эмэгтэй элсэгч, Зэвсэгт хүчний цөөхөн эмэгтэй хурандаа нарын нэг юм

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.