images

“Toyota Motor” корпорацын ерөнхийлөгч Сонирхогчдын сүмогийн холбооны тэргүүн болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-16


   Сонирхогчдын сүмог хянадаг Японы сүмогийн холбооны даргаар “Toyota Motor” корпорацын ерөнхийлөгч Тоёода Акиог бямба гарагт сонголоо. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Козо Кацүда “Бид хүчирхэг удирдагчтай боллоо” хэмээжээ. Ирэх хоёр жил тус холбоог удирдах 69 настай бизнесмэн Т.Акио бол сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг удаан хугацаанд дэмжиж байгаа хүн юм. Хакүхо Японы сүмогийн холбооноос гарахдаа найз Т.Акио нь түүний олон улсад сүмог сурталчлах ажлыг дэмжинэ гэдгийг мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл, М.Даваажаргалын 2010 оноос хойш зохион байгуулж буй “Хакүхо цом” олон улсын залуучуудын сүмогийн тэмцээнийг цаашид өөр нэрээр зохион байгуулахад Т.Акио болон түүний толгойлж буй холбоо дэмжин тусалж магадгүй байна. “Toyota Motor” корпорац нь сонирхогчдын сүмогийн багтайгаас гадна башёг ивээн тэтгэгч билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.