images

Сөүлийн олон улсын номын яармаг нөгөөдөр эхэлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-16


   Сөүл хотын Ганнам дүүрэг дэх COEX их дэлгүүрт энэ сарын 18-22-ны өдрүүдэд Сөүлийн олон улсын номын яармаг болох гэж байна. Тус яармагт 17 улсын 530 хэвлэн нийтлэгч оролцохоос 430 нь Өмнөд Солонгосынх юм. Олон улсын 100 хэвлэн нийтлэгч нь Герман, Хятад, Англи, Тайланд, Саудын Араб, Франц зэрэг 16 орны төлөөлөл юм байна. Мөн энэ жилийн хүндэт зочин нь Тайвань аж. Иймд Тайванийн хэвлэн нийтлэгч 26 байгууллага болон 30 орчим зохиолч Сөүлд очихын дотор Чэнь Шүэ, Кэвин Чэнь зэрэг орчин цагийн алдартай зохиолчид багтжээ. Номын яармаг болох COEX их дэлгүүр нь 13 метр өндөр номын тавиуртай дэлгүүрээрээ алдартай, жуулчдын хөлийн газар юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.