Лабубу тоглоомыг анх удаа дуудлага худалдаагаар борлуулахад 150 мянган доллар хүрэв
Анд нөхдийн мэдээ
2025-06-16
Бээжингийн “Yongle” олон улсын дуудлага худалдаанд анх удаа 1.31 метр өндөр Лабубу тоглоом борлуулахад 1.08 сая юань буюу 150 мянган долларын үнэ хүрлээ. Ингэснээр Хятадын “Pop Mart” компанийн Лабубу нь “blind box” төрлийн тоглоомоос хамгийн өндөр үнэд хүрсэн нь болов. Дуудлага худалдаагаар 48 тоглоом борлуулахад нийт 3.37 сая юанийн үнэ хүрчээ. Хонконгийн уран бүтээлч Касин Луны бүтээсэн мангасын дүртэй уг хүүхэлдэйг бүтээх өртөг ойролцоогоор 50 юань аж. Харин дэлхийн урлаг соёлын алдартнуудын нөлөөгөөр олон улсад борлуулалт нь өсөж “Pop Mart” компанийн өнгөрсөн оны орлого 13 тэрбум юань хүрсэн юм. Мөн тус компанийн эзэн Ван Нинь Хятадын хамгийн баян арван хүний нэг болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.