images

Жүдо бөхийн ДАШТ-ээс Б.Ганхайч хүрэл медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-17


   Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Бразилын тамирчин 57 кг жингийн Олимпын аварга, ДАШТ-ий хошой алтан медальтай Рафаэла Силваг үндсэн цагт вазари үнэлгээгээр ялав. Манай тамирчин шөвгийн наймын барилдаанд Японы Харүка Кажүд унасан бол дагах барилдаанд Унгарын бөхийг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрх авсан юм. Улмаар 63 кг жинд Х.Кажү дэлхийн аварга болсон бол мөнгөн медалийг Канадын Катерин Бошмен-Пинар хүртлээ. ОУХМ Б.Ганхайч нь энэ оны Душанбегийн Их дуулгын аварга, 2024 оны ААШТ-ий мөнгө, Парисын Их дуулгын хүрэл, 2022 оны Загребын Гран при тэмцээний хүрэл, 2021 оны Бакугийн Их дуулгын мөнгөн медальт тамирчин юм. Мөн Улаанбаатар, Дюссельдорф, Екатеринбург, Хөххотын Гран при, Их дуулга тэмцээний медальтай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.