images

Чух нуураар дайран өнгөрсөн 105 шувууг барьж бөгжилжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-06-17


   Дорнод аймгийн Дашбалбар сумын төвөөс зүүн тийш 20 км зайд орших Чух нуураар дайран өнгөрсөн 105 шувууг барьж бөгжилжээ. Тус нуурийн дэргэд шувуу судлалын суурин 2017 оноос Монгол орны Зүүн бүсийн ховор шувуудын судалгаа хийж байгаа бөгөөд энэ хавар буюу тавдугаар сарын 2-ноос зургаадугаар сарын 6-ны хооронд нийт 14 зүйлийн 61 бодгаль эргийн шувуу, бусад 16 зүйлийн 44 жижиг шувууг барьж бөгжилжээ. Тэгвэл энэ ажилд ХААИС-ийн хоёрдугаар дамжааны оюутнууд болох Б.Сугаржав, Б.Хүрэлбаатар, Х.Зулбаяр, сайн дурын ажилтан А.Одонтуяа, франц иргэн Пабло Маурин, жолооч Б.Мөнгөншагай нар оролцсон байна. Тэд мөн алаг ээтэн шувуу болон олон улсад ховордож болзошгүй морин цууцал шувуунд сансрын дамжуулагч зүүж нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь судалжээ. Дашрамд дурдахад, шувуу судлалд барьж бөгжлөх, харж бүртгэх, тэмдэглэх, сансрын радио дохио дамжуулах төхөөрөмж суулгах аргуудыг түгээмэл ашигладаг. Үүнээс жижиг шувуудыг барьж хөлд нь бөгж зүүж, тоо толгойг нь бүртгэснээр тэдний амьдралын түүх, насжилт, нүүдэл шилжилтийг мэддэг байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.