Шинэ автобуснуудыг гаалийн татвараас чөлөөлөв
Чихэнд чимэгтэй
2022-12-15
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг хилээр оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Энэ хоёр төрлийн татварын чөлөөлөтөд 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчтой үйлчилгээний автобуснууд хамрагдах юм. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлэн шинэ автобусны тоог нэмэхэд татварын бодлогоор дэмжихээр УИХ өнгөрсөн сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг баталсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.