images

Казахстаны үндэсний бөхийн тэмцээнд монгол эмэгтэй түрүүлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-15


     Казахстаны үндэсний күрес бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-нд Астана хотод эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 75 килограммын жинд барилдсан Ц.Батцэцэг алтан медаль хүртжээ. Тэрбээр самбо, жюү-жицүгийн дэлхийн аваргын алт, хүрэл медальтай юм. Мөн өдөр эрэгтэйчүүдийн 100 килограммын жинд Ц.Даваабат хүрэл медаль хүртсэн байна. Харин тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн О.Сарантуяа 11 дүгээр сарын сүүлээр Узбекистаны кураш бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль авсан юм. Казахстаны ДАШТ-д 40 гаруй орны 350 бөх оролцжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.