VVUP хамтлагийн дуучин Ким Монголд ирнэ
Анд нөхдийн мэдээ
2025-06-20
Өмнөд Солонгосын “EgoENT” компанийн VVUP охидын хамтлагийн дуучин Ким ирэх долоодугаар сарын 19-нд Монголд болох “K-Mega сoncert in Ulaanbaatar” тоглолтод оролцохоор болжээ. Тэрбээр хөтлөгч Р.Нямбаярын хамт тус тоглолтыг хөтлөхөөс гадна тоглолтод хамтлагаараа оролцоно. Ким бол 2024 оны дөрөвдүгээр сард анхны уран бүтээлээ олонд цацсан дөрвөн гишүүнтэй VVUP хамтлагийн индонез гишүүн юм. Тэрбээр өдгөө 19 настай бөгөөд 2016-2023 онд Индонезид уран бүтээлээ туурвиж 14 дуу гаргасан байна. Мөн 11 настайдаа улсынхаа “Voice Kids”, 16 настайдаа “The Indonesian Next Big Star” нэвтрүүлэгт оролцжээ. Улаанбаатар хот нь Өмнөд Солонгос улсаас дэлхийн хотуудад зохион байгуулж байгаа “K-Mega сoncert" тоглолт болох хоёр дахь газар юм. Энэ тоглолт Кимийн хөтлөх анхны томоохон арга хэмжээ болох аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.