М.Анхцэцэг Колумбын ДАШТ-аас мөнгөн медаль хүртэв
Чихэнд чимэгтэй
2022-12-15
Колумбын нийслэл Богота хотноо хүндийг өргөлтийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр гавьяат тамирчин М.Анхцэцэг 87 килограммын жинд өрсөлдөж, түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрбээр түлхэлттэйгээр эхлээд 138, дараа нь 143 килограммыг өргөж дэд байрт шалгарсан юм. Харин огцом өргөлтөөр 110 болон 111 килограммыг захиалаад өргөж чадаагүй тул нийлбэр дүнгээр медалийн төлөө өрсөлдөж чадахгүй болсон байна. Одоогоор манай улсыг төлөөлж оролцсон тамирчдаас Г.Анужин 64 килограммд нийлбэр дүнгээр наймдугаар байрт ороод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.