images

Какүрюү М.Ананд аавынхаа төрсөн өдрөөр дэвжээгээ албан ёсоор нээв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-24


   Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд энэ сарын 22-нд Токио хотод Отоваяма дэвжээгээ албан ёсоор нээлээ. Дэвжээ одоогоор дээд зиндаанд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, макүшитад Үраяма, санданмэд Хаганэ, Хакүрюү, жониданд Шоорюү, Какүхо, Санүкирюү, жонокүчид Ямагиши, Имада гэсэн есөн бөхтэй бэлтгэл хийгээд нэг жил болж байна. М.Ананд нээлтийн өдрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би шавь нараа зүгээр нэг хүчихэг бөх биш хүн шиг хүн болж өсөж өндийхөд нь тусалмаар байна. Би бусдын хайр, хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүд бэлдэхийг хүсдэг” хэмээн ярив. Мөн тэрбээр аавынхаа төрсөн өдрөөр дэвжээгээ нээсэндээ бэлгэшээж буйгаа хэлсэн юм. Харин сэкивакэ Киришимаг эргээд оозэки болж чадах эсэх тухай асуухад "Түүнийг шахаж дарамтлахгүй" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.