Пёньян-Москва чиглэлд шууд нислэгтэй болно
Анд нөхдийн мэдээ
2025-06-26
Хойд Солонгос, ОХУ цэргийн болон эдийн засгийн хамтын ажиллагаагаа түргэтгэхийн тулд Пёньян-Москва чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлддэг болох гэж байгаа талаар “NK News” сайт өнгөрөгч мягмар гарагт мэдээлэв. АНУ-д төвтэй, Хойд Солонгосын тухай мэдээлэл түгээдэг тус сайт ОХУ-ын агаарын тээврийн “Nordwind” компани улсынхаа Агаарын тээврийн агентлагт дээрх чиглэлд шууд нислэг үйлдэх тухай хүсэлт гаргасан хэмээжээ. Одоогоор талуудын хооронд зөвхөн Пёньян-Владивосток чиглэлийн шууд нислэг бий бөгөөд түүгээр Хойд Солонгосын албаны хүмүүс, гэрээт ажилчид, ОХУ-ын жуулчдыг тээвэрлэдэг. Мөн өнгөрөгч долоо хоногт Пёньян-Москва чиглэлд галт тэрэг зорчиж эхэлсэн байна. Түүнчлэн өнгөрөгч дөрөвдүгээр сард хоёр улсын хилийн Түмэн голын дээгүүр авто тээврийн хэрэгсэл зорчих гүүр барьж эхэлжээ. Тус гүүрийг ирэх оны хоёрдугаар хагас гэхэд барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Ким Жон-Ун, Владимир Путин нар 2023, 2024 онд уулзахдаа талуудын тээврийн харилцааг өргөтгөх талаар тохиролцсон билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: "Yonhap" агентлаг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.