images

Хил хамгаалах газрын бүртгэлийн системийг хувийн компани үнэ төлбөргүй хийж өгчээ

Б.Бат-Амгалан

Анд нөхдийн мэдээ

2022-12-15


   Хил Хамгаалах Ерөнхий Газрын  хилийн шалган нэвтрүүлэх, бүртгэлийн ”BOREX” системийг хувийн хэвшлийн “Гэрэгэ Системс” компани үнэ төлбөргүйгээр хөгжүүлэн бүрэн гүйцэтгэлтэйгээр тус газарт хүлээлгэн өгчээ. “Гэрэгэ Системс” компани уг системийг хийхдээ хуучин  ашиглаж байсан гадаадын системээс илүү боловсронгүй болгохын тулд хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж хийсэн бөгөөд хилийн шалганы постын ажилтнуудын бүртгэлийн үйл ажиллагааг ихээхэн хөнгөвчилснийг ХХЕГ талархан хүлээж авсан байна. Тухайлбал дотоодын компани Монголд анх удаа хурууны хээ, нүдний торлогийг уншиж чаддаг систем бүтээсэн нь энэ болж байгаа юм.

   ”BOREX” систем өнөөдөр хэрэглээнд хэдийнээ нэвтэрч, Монгол улсын хилээр зорчигсдын бүхий л хөдөлгөөнийг хянан бүртгэж байна. Монгол орны батлан хамгаалах, аюулгүй байдалтай холбоотой, өндөр нууцлал дор бүтээгдсэн энэ чухал систем иргэдийн мэдээллийг гадна, дотны халдлагаас хамгаалах, мэдээллийг хадгалах стандарт, системийн хийц зэргээрээ олон улсын төвшний өндөр шалгууруудыг бүрэн хангаж байгаа ажээ. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.