images

Косово улс Европын холбоонд элсэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-15


     Косовогийн ерөнхийлөгч Виоса Османи, ерөнхий сайд Албин Курти нар Европын холбоонд элсэх өргөдөлд лхагва гарагт гарын үсэг зурсан тухай “AP” агентлаг мэдээлэв. Тэд энэ сарын 15-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр уг уулзалтыг зохион байгуулах Чех улсад өргөдлөө хүргүүлэхээр төлөвлөж байна. Ерөнхий сайд Курти “Бидэнд шинэ цонх нээгдлээ” гээд ардчилал болон эдийн засгаа бэхжүүлэхийн төлөө өөрчлөлт шинэчлэлээ эрчимжүүлэхийн төлөө даруйхан элсэх шаардлагатай” хэмээн мэдэгдэв. Тус холбоонд элсэхийн тулд өргөдөл гаргах, нэр дэвшигчийн албан ёсны статус авах, элсэх тухай албан ёсны хэлэлцээ хийх, зөвшөөрөл авах зэрэг урт бөгөөд хүнд үе шатуудыг туулах шаардлагатай. Косовогийн нэн даруй хийх ажил бол тус холбоонд элсэх нэр дэвшигчийн статусыг авах явдал бөгөөд үүнд олон жил шаардагдана. Косово улс 2008 онд Сербиэс тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан хэдий ч Серби улс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Косовог өөрийн нутаг дэвсгэр гэж үзсээр байгаа юм. Косово улс Европын холбоонд элсэх хүсэлтийг Серби тэр даруй эсэргүүцсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.