Усан сэлэлтийн тамирчид Монгол улсын дээд амжилтыг шинэчиллээ
Чихэнд чимэгтэй
2022-12-15
Австралийн Мельбурн хотноо болж буй 16 дахь удаагийн усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцож, улсын дээд амжилтыг шинэчилсээр байна. Тодруулбал, ОУХМ Б.Энхтамир өчигдөр эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд уралдаж 50.87 секундэд барианд орсноор Монгол улсын дээд амжилтыг тогтоосон бол Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд 55.76 секундэд барианд орж дээд амжилтыг эвджээ. Үүнээс гадна Э.Ариунтамир, Б.Энхтамир, Б.Энххүслэн, М.Дэлгэрхүү нар багаараа 4x50 метрийн холимог буухиа сэлэлтээр уралдаж 1:49.97 минутад барианд орж Монгол улсын дээд амжилтыг шинэчлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.