Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы сүмочдыг орлогоороо тэргүүлэв
Чихэнд чимэгтэй
2022-12-15
Японы мэргэжлийн сүмод энэ жил хамгийн их орлого олсон бөхөөр ёкозүна Тэрүнофүжи тодорчээ. Тэрбээр ийнхүү хоёр жил дараалан энэ жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна. Тэрүнофүжи өнөө жил 928 мянга 520 долларын орлого олсон бөгөөд фэн клубийн хандив, телевизийн сурталчилгааг тооцоогүй, цэвэр барилдаанаас олсон орлогыг үнэлсэн нь энэ аж. Дээд зиндааны 10 сүмочийг нэрлэн орлогоор нь эрэмбэлсэн энэ жагсаалтад Монголын дөрвөн сүмоч эхний 10-т багтсан байна. Жагсаалтын долоодугаарт Tамаваши 438600, наймдугаарт Ичиножёо 436280, аравдугаарт Хоошёорюү 390160 долларын орлогоор тус тус бичигджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.