images

Сагсан бөмбөгийн тамирчин, шүүгч, дасгалжуулагчид англи хэл сурна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-15


     Монголын сагсан бөмбөгийн холбоо Олон улсын сагсан бөмбөгийн холбооны стандартыг нэвтрүүлэх зорилгынхоо хүрээнд шүүгч, тамирчдаа англи хэлний сургалтад хамруулахаар боллоо. Тодруулбал, ирэх жил манай сагсан бөмбөгийн шүүгчид олон улсын шүүгч бэлтгэх “GOL 2023-2025” хөтөлбөрт хамрагдах тул англи хэлний мэдлэгийн шалгуур үзүүлэлтийг хангах хэрэгтэй болжээ. Тиймээс “Talk Talk English” сургалтын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж шүүгч, дасгалжуулагч, тамирчдадаа хөнгөлөлттэй төлбөрөөр англи хэл сургахаар болсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.