Монгол улс, Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр байгуулав
Чихэнд чимэгтэй
2025-07-01
Беларусийн нийслэл Минск хотод өнгөрөгч сарын 26-27-ны өдрүүдэд болсон Евроазийн эдийн засгийн комиссын IV чуулганы үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Монгол улс, Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Улмаар уг хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлж, эцэслэн батлуулах аж. Хэлэлцээрээр импортын дизель түлш, керосин, мазут, тослох материалын гаалийн таван хувийн албан татварыг тэглэх ажээ. Өөрөөр хэлбэл, дизель түлшний үнийг литр тутамд 147 төгрөгөөр бууруулна. Харин Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид ЕАЭЗХ-ны гишүүн орон болох ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армени улсуудад гаалийн татваргүйгээр 367 төрлийн бараа бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой болох аж. Түүнчлэн манай улсад оруулж ирэх татваргүй барааны жагсаалтаас шингэн болон өтгөрүүлсэн сүү, шар сүү, өргөст хэмх, сонгино, төмс, лууван, шар манжин гэсэн найман барааг бүрмөсөн хасаж, 11 бараанд квот тогтоохоор хэлэлцээрт тусгажээ. Дашрамд дурдахад, 2024 онд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай Монгол улсын хийсэн худалдааны эргэлт гурван тэрбум ам.доллар байснаас импорт 2.9 тэрбум, экспорт 110 сая ам.доллар байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.