590 мянган км алсаас дэлхийн зургийг авчээ
Анд нөхдийн мэдээ
2025-07-01
Хятадын “Tianwen-2” аппарат дэлхий, сарны зургийг авсан талаар тус улсын Үндэсний сансрын газар өнөөдөр мэдээлж, дэлхийн зургийг нийтэд ил болголоо. “Tianwen-2” аппаратыг өнгөрөгч тавдугаар сарын 29-нд хөөргөсөн нь өдгөө тойрог замд 33 хонож байна. Сар болон дэлхийн зургийг 590 мянган км алсаас чанартай дарсан бөгөөд тус аппарат дэлхийгээс 12 сая км холдох чадалтай ажээ. Дээрх зургийг эрдэмтэд шинжлэн судалгааны эргэлтэд оруулна. Харин “Tianwen-2” аппарат сансарт арав гаруй жил ажиллаж дэлхийн ойролцоох бага гараг 2016HO3, идэвхтэй бага гараг 311P-г судлах даалгавартай аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.