Өмнөд Солонгосын “Balming Tiger” хамтлаг Монголд тоглоно
Чихэнд чимэгтэй
2025-07-03
Альтернатив к-поп хөгжмийн урсгалаар бүтээл туурвидаг, Өмнөд Солонгосын “Balming Tiger” хамтлагийн дэлхийг тойрсон аялан тоглолт энэ сард эхэлж байна. Тэд манай улсад энэ сарын 5-нд “Playtime” наадамд тоглоно. Улаанбаатарт тоглосныхоо дараа “Pigeon and Plastic” нэртэй тоглолтоо Хонконг, Тайвань, Япон, Англид үргэлжлүүлнэ. Хамтлагийнхан анхны студийн цомог болох “'January Never Dies”-ын нэрээр аялан тоглолтоо нэрлэжээ. Харин сүүлийн тоглолтоо Сөүл хотын “YES 24 Live Hall”-д ирэх наймдугаар сарын 28, 29-нд хийх ажээ. Тус тоглолтын зочин дуучид нь BTS хамтлагийн ахлагч RM, “Silica Gel” хамтлагийн Ким Хан Жү байх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.