images

Хятадын 12 настай тамирчин Рубикийн шооны дэлхийн аварга боллоо

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2025-07-08


      Рубикийн шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-6-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод болж өндөрлөлөө. АНУ-д гурав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд 70 гаруй орны 2000 гаруй тамирчин өрсөлдсөн нь Дэлхийн Рубикийн шооны холбооны түүхэн дэх хамгийн олон оролцогчтой, хамгийн өргөн хүрээг хамарсан ДАШТ болжээ. Тэмцээний гол төрөл болох 3x3 шооны төрлөөр БНХАУ-ын 12 настай тамирчин Ван Ихэн 4.23 секундийн амжилтаар түрүүлж, дэлхийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр 5000 ам.долларын шагнал хүртсэн бөгөөд мөн ганц оролдлогоор 3.06 секундэд шоо эвлүүлснээр тэмцээний дээд амжилтыг эвдсэн байна. Харин 7x7 шооны төрөлд АНУ-ын тамирчин, дэлхийн рекордын эзэн Макс Парк нэг минут 43.23 секундэд шоогоо эвлүүлж аваргалсан бол Малайзын тамирчин Лим Хунг гуравдугаар байранд шалгарчээ. Түүний энэ амжилт Малайз улсын хувьд хамгийн дээд үзүүлэлт болов. Тэмцээн нийт 17 төрлөөр явагдаж өсвөр насныхнаас эхлээд мэргэжлийн тамирчид хүртэл өрсөлдсөн бөгөөд манай улсаас Э.Баярсайхан, М.Чингүүн, М.Мөнхтайван нар оролцсон билээ. Нийт 36750 ам.долларын шагналын сантай энэ тэмцээнийг Дэлхийн Рубикийн шооны холбоо болон АНУ-ын "CubingUSA" байгууллага хамтран зохион байгуулсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.