images

Монгол эмч нар Энэтхэгийн дурангийн мэс заслын эмнэлэгт дадлагажина

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-16


     Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболд өчигдөр тус улсын World Laparoscopy Hospital” буюу дурангийн мэс заслын эмнэлэгт зочилж, захирал Р.К.Мишратай уулзсан байна. Тэрбээр уг эмнэлэгт монгол эмч нарыг сургаж дадлага хийлгэх, хамтран ажиллах баримт бичиг байгуулах талаар санал солилцжээ. Нарийн мэргэшсэн дурангийн мэс заслын ийм эмнэлэг дэлхийд ердөө гурав байдаг аж. Тэр нь Америк, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг улс юм. Тиймээс Энэтхэгийн дурангийн мэс заслын эмнэлэг гадаад дотоодын мэс заслын эмч нарыг олноор сургалтад хамруулдаг байна. Мөн дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг Америк, Германд өндөр үнээр үйлдвэрлэдэг бол сүүлийн үед Энэтхэг улс дотооддоо өртөг багатайгаар үйлдвэрлэх болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.