Монгол улс хуурай боомт, логистикийн төвтэй болно
Чихэнд чимэгтэй
2022-12-16
Манай улс Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр “Монгол улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд юуны түрүүнд Өвөрхангай аймагт бүс нутгийн логистикийн жишиг төв байгуулах юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 10 дугаар сараас хэрэгжүүлсэн “Хувийн хэвшлийн оролцоогоор дамжуулан олон улсын худалдаа, логистикийг бэхжүүлэх, Замын-Үүд дэх Хуурай боомтын ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаа” төсөлд Дэлхийн банкнаас техникийн тусламж хүссэн байна. Тухайлбал, Замын-Үүдэд хуурай боомт байгуулах ТЭЗҮ боловсруулах, Ховд аймагт мөн хуурай боомт байгуулах талаар судалгаа хийхэд хамтарч ажиллахыг хүсчээ. Манай улс 2013 онд НҮБ-ын Хуурай боомтын хэлэлцээрт гарын үсэг зурж хэд хэдэн боомттой болохоо амласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.