images

Цагдан хорих хаалттай ангид өдрийн эмчилгээ үзүүлдэг болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-16


     Эрүүл мэндийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмнэлгийн орны ашиглах дээд хязгаарыг баталсан билээ. Энэ хүрээнд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн орны тоог нэмж 75 болгосон бөгөөд 10 ортой өдрийн эмчилгээний хэсгийг шинээр байгуулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байна. Эмчилгээний хэсгийг ашиглалтад оруулснаар үйлчлүүлэгчдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах, оношилгоо эмчилгээ, асаргаа, сувилгааны хүртээмж нэмэгдэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.