images

МУИС-ийн номын сан япон номоор сан хөмрөгөө баяжуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-16


     МУИС-ийн номын сан Японы Шинжлэх ухааны нийгэмлэгийн хэрэгжүүлдэг “Read Japan project” төсөлд хамрагдан Японы түүх, соёл, урлаг, нийгэм, улс төр, эдийн засагтай холбоотой номоор сан хөмрөгөө баяжуулж байна. Тус төслийн хүрээнд 2021 онд 19 ширхэг ном хүлээн авч байсан бол төслийн хоёрдугаар ээлжийн 24 ширхэг номоо албан ёсоор хүлээж авчээ. Номыг хүлээлгэн өгөхөд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон байна. Энэ үеэрээ элчин сайд МУИС-ийн номын сантай танилцаж, МУИС-ийн музей үзэж сонирхон, хүндэт дэвтэрт дурсгалын үг бичиж үлдээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.